Шууд Chart

Байгаль орчны зөрчил мэдээлэлд урамшуулал олгоно

2025-03-12 17:14:49

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар энэ оноос Байгалийн орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах “117” тусгай дугаар ажиллуулж эхэлсэн. Тус дугаарт өнгөрсөн хоёрдугаар сард 10 гаруй дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн голын ай савд сав газрын урсац, голын голдирлыг өөрчлөн алт ухаж байгаа асуудлаар хэд хэдэн дуудлага мэдээлэл 117 дугаарт ирсэн байна.

 Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Түнхэл сумын иргэд, аж ахуйн нэгжээс ойгоос мод бэлтгэх журмыг цуцалсантай холбогдуулан мод бэлтгэх үйл ажиллагаа зогссон ба хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх, Төв аймаг Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг, Жимбэгэрийн аманд ой модтой газар олгосон, ойг хашаалсан гэх  гомдол, мэдээллүүдийг бүртгэгдэж, холбогдох чиглэлээр ирүүлсэн гомдол мэдээллийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, мэдээлсэн иргэнд урамшуулал олгохоор заасан байдаг. Тодруулбал, хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгох, хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор зохицуулалттай. 

 

            

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Байгаль орчны зөрчил мэдээлэлд урамшуулал олгоно  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй