Шууд Chart

Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

2025-03-12 18:10:14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд боллоо. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгов.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөлөө.


Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 51 минутын өмнө
Наад үгээ Нямбаатартаа л хэл, ойлгуул!

Бидэнтэй нэгдээрэй