
Төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэж, өөрийн улс үндэстний онцлогтой хиймэл оюуныг бий болгох шаардлагатай байна.
Манай улсын иргэд хиймэл оюуныг ажил амьдралдаа ашиглаж байгаа ч гадны улсын нэвтрүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.
Олон улсад ашигладаг мэдээлэлд Монгол Улсын тухай өгөгдөл мэдээлэл хангалтгүй байна. Тиймээс хиймэл оюун буруу ажиллах, хуучирсан мэдээлэл гарч ирэх нь түгээмэл байгаа юм.
Бүрэн бус өгөгдлөөр хиймэл оюуныг сургавал буруу мэдээлэл өгч буруу шийдвэр гаргана. Тиймээс манай улс өгөгдлүүдээ нэгтгэж, өөрийн улс үндэстний онцлогтой хиймэл оюуныг бий болгох шаардлагатайг мэргэжлийнхэн хэлж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Бат-Өлзий ингэж ярилаа.
Улс үндэстний онцлогтой хиймэл оюуныг бий болгох шаардлагатай | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.