Шууд Chart

Элчин сайд Н.Оюундарь Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2025-03-13 15:52:25

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Талууд Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.  

Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Элчин сайд Н.Оюундарийг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж амжилт хүсээд ижил төстэй түүхэн замналтай, нийтлэг үнэт зүйлстэй Польш, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 


Элчин сайд Н.Оюундарь Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй