Шууд Chart

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

2025-03-13 17:42:18

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл  явагдана. Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.

Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага

  • Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх
  • Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
  • МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй