Шууд Chart

Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

2025-03-14 16:29:44

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Сургуулиудаар цагаан сарын золголт хийгдсэнээс үүдээд улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдэж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлага үүсээд байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хавьтлуудад тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй