Шууд Chart

Польшид “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 100 оюутан суралцаж байна

2025-03-15 10:17:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.

Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Польшид Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газар жил бүр хоёр оуютнаа сургаж бэлтгэдэг болжээ.

МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 


Польшид “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 100 оюутан суралцаж байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй