Шууд Chart

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 92 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ

2025-03-15 11:12:16

Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 06-наас 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 47 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 224 гомдол, хүсэлтийг хяналаа  

Хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай байгаа бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Дээрх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос ирүүлсэн 80 гомдол, хүсэлтийг байгууллага өөрөө шийдвэрлэж, 12 -г харьяаллын дагуу шилжүүлж,  одоо 132 гомдол, хүсэлтийг хянаж байна.  

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 3 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлэн, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 15 иргэнд өгч ажиллажээ. 


УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 92 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй