
Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай шийдвэрийг гаргасантай холбогдуулан УБЦТС ТӨХК борлуулалтын үйл ажиллагааны цахим системдээ өөрчлөлтийг хийж, хөнгөлөлтөд хамрагддаг хэрэглэгчдийн хоёрдугаар сарын төлбөр нь хуучин тогтоолд заасан хэрэглээний хязгаараар тооцогдож, нэхэмжлэл нь хүргэгдсэн 42823 хэрэглэгчийн төлбөрийг залруулах, гэрээнд бүртгэлтэй утсаар нь мессэж мэдээлэл хүргэх ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Төлбөрийн зөрүү үүссэн тохиолдол нь зөвхөн хоёрдугаар сарын 11-25-ны хооронд төлбөрийн тооцоолол хийгдсэн гэр хорооллын хэрэглэгчдэд гарсан бөгөөд мессэжээр хүргүүлсэн мэдээлэл зарим хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж, бухимдуулсанд хүлцэл өчье гэж УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.
УБЦТС: Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ | ||
Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.