Шууд Chart

“Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө

2025-03-16 09:38:03

Гүржид явагдах Тбилисийн Их дуулга тэмцээн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнд зодоглохоор 52 улсын 435 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй