
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал цолтнуудын “Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль зэрэг 10 байгууллагын 14 багийн 27 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.
- Тэмцээний “Урт буу”-ны төрөлд “Тэргүүн байр”-т бригадын генерал С.Хүдэрчулуун;
- “Дэд байр”-т бригадын генерал Р.Отгонжаргал;
- “Гутгаар байр”-т хошууч генерал П.Одонбаатар;
- “Гар буу”-ны төрөлд “Тэргүүн байр”-т бригадын генерал Д.Ганбаатар;
- “Дэд байр”-т бригадын генерал Д.Намсрай;
- “Гутгаар байр”-т дэслэгч генерал Д.Ганзориг;
- Багийн дүнгээр “Тэргүүн байр”-т Тагнуулын ерөнхий газар;
- “Дэд байр”-т Хил хамгаалах ерөнхий газар;
- “Гутгаар байр”-т Зэвсэгт хүчний жанжин штабын 2 дугаар багийн тамирчид тус тус шалгарлаа.
Эрхэм генералуудын хараа хурц, оноо мэргэн байж тэмцээндээ амжилттай оролцов. Та бүхэнд амжилт, аз жаргал, энх тунхын дээдийг хүсэн ерөөе.
Генерал цолтнуудын дунд зохион байгуулагдсан “Буудлагын спорт”-ын аваргууд тодорчээ | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.