Шууд Chart

“Түүхий эдийн гадаад худалдаа”-ны бодлого нэн яаралтай хэрэгтэй байна

2025-03-16 13:36:02

Энэ оны төвсийг батлахдаа хэт өөдрөгөөр төсөөлж, нүүрснээс орж ирэх орлогоо өндрөөр тооцон 2022 оны төсөвтэй харьцуулахад 1 дахин том төсөв баталсан.

Үүнээс шалтгаалж дэлхийн зах зээл савлах, нүүрс худалдан авагч талд асуудал үүсэхэд эрсдэлээ дааж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна.

Энэ байдлаас төсөв тодотгох эсвэл ямар нэг байдлаар зардлаа танах замаар л гарна гэж эдийн засагч н.Сосорбарам ярилаа.

Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортоос олох орлого улс орны эдийн засгийг тэтгэж байна. Гэвч гадаад зах зээлд нүүрсний үнэ эрс унаж буй энэ нөхцөлд “Түүхий эдийн гадаад худалдаа”-ны бодлого нэн яаралтай хэрэгтэй байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга н.Энхбаяр тодотголоо.

Нүүрсний экспорт, худалдаанд ухаалаг бодлого барьж шийдвэр гаргаж ажиллахгүй бол алдаа гаргасаар байхыг тэрбээр мөн санууллаа.


“Түүхий эдийн гадаад худалдаа”-ны бодлого нэн яаралтай хэрэгтэй байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй