
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст хойноос секундэд 7-12 метр хүрч, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2025 оны 03-р сарын 18-наас 03-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар секундэд 4-9 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.