Шууд Chart

Ойрын 2-3 жилд дотоодын өндөгний хэрэглээг 100 хувь хангах боломжтой

2025-03-17 10:22:58

Шувууны аж ахуй эрхлэгчид ойрын 2-3 жилд дотоодын өндөгний хэрэглээг 100 хувь хангах боломжтой.

Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 90 орчим хувийг хангаж байна.

Ойрын үед өндөгний үнэ нэмэгдэхгүй. Зах зээлээ бүрэн хангахад Засгийн газрын импортын өндөгний талаарх бодлого шийдвэр чухал гэдгийг "Түмэн шувуут" компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд онцоллоо.

Манай улсад шувууны 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрээс “Түмэн шувуут” компани дотоодын өндөгний хэрэгцээний 50 орчим хувийг дангаараа хангаж байгаа юм. 


Ойрын 2-3 жилд дотоодын өндөгний хэрэглээг 100 хувь хангах боломжтой  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй