
2025 оны хоёр дугаар сарын 1-ны өдрөөс эхэлж Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобусны тариф том хүн 1000 төгрөг, оюутан 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг өөрчлөгдөж, дөрвөн удаа дамжин суухад үнэгүй зорчиж байгаа билээ.
Дамжин суух нөхцөл өөрчлөгдсөнөөр зорчилтод эзлэх дамжин суух хувь өсч, илүү хэмжээний дата цугларч эхэлжээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар дамжин суусан зорчилт өнгөрсөн онтой харьцуулахад дунджаар 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс том хүн - 2.7 дахин, хүүхэд - 2.2 дахин өсжээ.
Мөн хоёрдугаар сард Umoney картыг ашиглан “Офирцеруудын ордон” зогсоолоос M:1 чиглэл рүү 5 шар зогсоолоос M:1 болон Ч:15 чиглэл рүү хамгийн олон удаа дамжин суужээ. Зорчигч та Umoney картаа урьдчилан цэнэглээд төлбөртэй зорчилт хийх бүрдээ үнэгүй дамжин зорчоорой. Буухдаа картаа марталгүй дараарай.
Нийтийн тээврээр зорчихдоо Umoney картаа тогтмол ашиглах нь нийтийн тээврийн бодлого төлөвлөлтөд чухал ач холбогдолтой аж.
Нийтийн тээврийн дамжин суусан зорчилт 2.5 дахин өсжээ | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.