
2025 оны гуравдугаар сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Гуравдугаар сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур: Гуравдугаар сарын 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаан, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 23-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 23, 24-нд хүйтэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.