Шууд Chart

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-03-17 14:47:23

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй