Шууд Chart

Бат хааны удмаар гадаад хүн тодорчээ

2014-09-16 14:08:39

Өөрийгөө "Хунтайж" хэмээн өргөмжилдөг Чингис хааны дэлхийн  академийн ерөнхийлөгч П.Давааням Тристан Батори Эксед Шомлье хэмээх европ эрийг академийнхаа гишүүнээр өргөмжилжээ.

Түүгээр ч зогсохгүй академийнхаа “Гэрэгэ диплом” гэгчийг гардуулжээ. Диплом, ромбын хамт Трансильваний ван Тристан Баторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Грузов гэгч гардан авсан бөгөөд Тристан Батори гэгчийг Чингис хааны ууган хүү болох Зүчийн хүү Бат хааны удмын хүн мөн бөгөөд тус академийн гишүүн болохыг нь баталсан баримт болж байгаа гэж үзжээ.

Ийнхүү П.Давааням “Европоос анх удаа Чингисийн ууган хүү Зүчийн удмын хүн ийнхүү тодорсон” гэж мэдэгдсэн нь олон  хүний дургүйцлийг төрүүлээд байна. Ямартай ч чухам яаж дээрх гадаад эр  Бат хааны удмын хүн болсон, хэрхэн баталсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бат хааны удмаар гадаад хүн тодорчээ  
Үзсэн: 2339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-09-21 08:30
Balairaad baigaarai

Бидэнтэй нэгдээрэй