Шууд Chart

“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалт хийлээ

2025-03-19 11:03:54

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нд болно.

Уг тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор 28 дахь удаагаа зохион байгуулах юм.

Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд 30 ангиллаар оролцоно.

Энэ удаагийн тэмцээний үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн сорьц шинжилгээ авах болсонтой холбогдуулан Монголын Бодибилдинг фитнессийн холбоо болон МҮДЭБайгууллагаас нийт тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгуулсан байна.


“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалт хийлээ   
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй