
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжилж байна.
Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байгаа юм.
Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.
“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Уг тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8208 баг оролцож эхэлсэн. Ийнхүү гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байгаа юм.
“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна | ||
Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.