
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй 2024 оны 8 дугаар сард хийсэн хэлэлцээний дүнд “U.S.-Mongolia Excellence in English Initiative” санаачилгыг хэрэгжүүлэхээр болж, Англи хэлний төгөлдөршил төвийг нээхээр болсон.
Улмаар Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төв (Center of Excellence for English Language Teaching and Learning) 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэд үүд хаалгаа нээлээ.
Тус төвийн үйл ажиллагаа Монголын англи хэлний багш нарт зориулсан академик бичгийн сургалтаар эхэлсэн бөгөөд цаашид технологи болон хиймэл оюун ухааныг хичээл заахдаа хэрхэн ашиглаж, илүү үр дүнтэй болгоход чиглэсэн англи хэл заах арга зүйн семинарыг явуулах юм байна.
Англи хэлний төгөлдөршил төвийн дараа дараагийн сургалтын хуваарь боловсруулагдаж байгаа бөгөөд АНУ-ын Энх тайвны корпусын болон бусад англи хэлтэй орнуудын сайн дурын ажилтнуудаар удирдуулсан семинар, тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.