“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай номын баяр 16 дахь удаагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.
Энэхүү номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх аж. Тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчлан гарын үсгээ зурж худалдаалах юм. Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулахаар болжээ. Мөн тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншигдсан болон уншигдаагүй номыг үзэсгэлэнгээр танилцуулах юм.
Энэ үеэр ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигчтай уран зохиолын номын чансааг гаргах юм. Үүнээс гадна номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээ болно.
Ахмад зохиолчид номоо өөрсдөө худалдаална | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.