Шууд Chart

ГХЯ: Түрэг улсуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025-03-19 14:32:37

Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кубанычбек Өмүралиев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар 2025 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ноён Кубанычбек Өмүралиев тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол ба Түрэгийн түүх, соёлын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Үүнээс гадна уулзалтын хоёр тал худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоотойг тэмдэглэж, цаашид эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 


ГХЯ: Түрэг улсуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй