
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталдаг.
Энэ хөтөлбөрөөр дамжуулан хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эдгээр иргэнийг компанидаа авч ажиллуулсан аж ахуйн нэгж байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан компанид санхүүгийн дэмжлэг олгодог байна.
Тэгвэл энэ онд аж ахуйн нэгжид олгох санхүүжилтийн нөхцөл, шаардлагыг өөрчилсөн. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн н.Чулуун-Эрдэнээс тодрууллаа.
Аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 14 хүртэл үргэлжилнэ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа | ||
Үзсэн: 252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.