Шууд Chart

Тайваньд “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

2025-03-19 15:47:56

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд, хүүхэд багачуудад Монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайваний Тайбэй хотод 2025 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд, Илань хотын захиргааны музейд 2025 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 24-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж байна.

 

Тайваньд зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг” уралдаанд шалгарсан 9 бүтээл (суралцагч, насанд хүрэгчид), уран бүтээлчдийн бүтээл, “Бичиг соёл төв”-ийн бүтээлүүд“Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчид болон Монгол хэл, бичиг судлаачийн зэрэг нийт 48 бүтээл,  Монгол Улсын ЕБС-уудын Монгол хэл, бичгийн багш, сурагчдын 4 бүтээл зэрэг нийт 60 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгон толилуулж байна.

Үзэсгэлэнтэй холбоотойгоор зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг-бидний бахархал” сэдэвт таниулах нэг өдрийн сургалтад 16 оролцогч хамрагдсан бол, “Монгол хэл, бичиг” монгол бичгийн уралдаанд 13 оролцогч бүтээлээ ирүүлж оролцсон байна.

Тайваний Тайбэй хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнг 330 гаруй хүн үзэж сонирхсон байна. Тайваний Илань хотын захиргааны музейд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

 

 

 

 


Тайваньд “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй