Шууд Chart

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэнэ

2025-03-20 09:47:02

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ. Уг үйл ажиллагааны хүрээнд “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөжээ.

Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулах “Наурызын баяр”-ын үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын тамгын газар,Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллахаар болжээ. Наурыз нь казах соёлоор байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрдэг өдөр бөгөөд өдөр шөнө тэнцдэг гэж үздэг.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэнэ  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй