Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчийн бие бялдрыг чийрэгжүүлэх, соёл хүмүүжлийн чиглэлээр хийгдэх ажлын хүрээнд Цагдаагийн алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх, Үндэсний соёл, өв уламжлал, ёс заншлын мэдлэг олгох, хамт олны хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Морьтой Монгол” Монгол Үндэсний бэсрэг наадмыг Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт дадлагын төвийн Морь, нохойн сургалтын хэсэгтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү бэсрэг наадмаар морь эмээллэх, хазаарлах, мордох, унах ёс жаяг, нум сум харвах, унага өргөх, бөх барилдах, үндэсний хувцас хэрэглэл, уламжлалт зан үйлийн тэмцээн, сургалтуудыг явуулсан байна.
Арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид оролцож, хүндэт зочноор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан, Морь, нохойн сургалтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч н.Болдбаатар нар уригдан оролцлоо.
Харвааны төрөлд эмэгтэй алба хаагчаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунжаргал, эрэгтэй алба хаагчаас Морь, нохойн сургалтын хэсгийн адуучин н.Гэрэлчулуун цэц мэргэнээ сорьж тэргүүлсэн байна.
Морь эмээллэх, хазаарлах, унахад Үндэсний зан үйл, ёс жаягийг тайлбарлах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй алба хаагчаас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана, жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч А.Мядагмаа нар шалгарсан байна.
Бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас цагдаагийн ахлах ахлагч н.Балжинням үзүүрлэж, цагдаагийн ахлах ахлагч Жавхлан тэргүүллээ.

“Морьтой Монгол” бэсрэг наадмыг зохион байгууллаа | ||
Үзсэн: 2132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.