Шууд Chart

“Буянт-Ухаа-I” хорооллын 547 айл гэрчилгээгээ авлаа

2014-09-16 16:27:36

“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас  Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлээд байна.

Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци  хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж байгаа юм.
           
Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын гурав хоногт багтаан ХУД-ийн  эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж,  улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж  байгаа аж. 
         
Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаар  иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа-I” хорооллын 547 айл гэрчилгээгээ авлаа  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй