
Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ой, хээрийн гал түймрийг өчигдөр 15:00 цагийн байдлаар цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Ойн тухай хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хаврын хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг.
Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой учраас иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.
Дөрвөн түймрийг цурманд оруулжээ | ||
Үзсэн: 224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.