Өвөлжилт хүндэрсэн аймгуудын санал хүсэлтийг үндэслэн Батлан хамгаалах яамнаас туулах чадвар сайтай ачааны “Зил-131”, “Газ-66”, “Урал-375” маркийн 32 автомашиныг 12 аймагт үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өглөө. Эдгээр машиныг аймгуудын Онцгой байдлын хэлтэс хүлээн авч байгаа бөгөөд цасны улмаас зам даваа хаагдсан газруудад зам гаргах, алслагдсан сум багийн малчдад эм тариа, өргөн хэрэглээний бараа хүргэхэд ашиглах аж.
12 аймагт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.