“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж, охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж, "Universe best songs" наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулсан уран бүтээлч бол Т.Амина юм.
Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байна.
Саяхан болж өнгөрсөн урлагийн ажилтны баярын өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Энэ тухай Дуучин Т.Амина "Билэгт сайхан өдрийн мэнд манайхаан. Чингисийн жуулчны баазаас мэндчилж байна.
Дөнгөж сая Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол Улсын СТА цол тэмдгээр шагнууллаа. Хамт олондоо, та бүхний минь хүлээлгэж буй итгэл хариуцлагыг хүндэтгэж байна. Цагаа олсон ширүүхэн ташуур боллоо. Илүү ихээр өөрийгөө дайчлан ажиллах болно оо. Баярлалаа хүндэтгэсэн Т.Амина" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.
Дуучин Т.Амина Соёлын тэргүүний ажилтан боллоо | ||
Үзсэн: 1641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.