Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Н.Сувдмаа: Ээж аавууд хүүхдээ сайн анхаарч, шинж тэмдгийг тандаж байгаарай

2025-03-28 12:20:45
Error loading player: No playable sources found

Өнөөдөр менингекоккт, улаанбурхан өвчний цаг үеийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Он гарснаас хойш менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэсэн. Хоёр нь гэртээ цаг алдсан тул эмч нар аварч чадаагүй. Ээж аавууд хүүхдээ сайн анхаарч, шинж тэмдгийг тандаж байгаарай.

Хүүхдийн бие дээр тууралт гарах нь хамгийн сүүлд буюу хүндэрсэн хойно илрэх шинж тэмдэг юм.  Үүнийг мэддэггүй ээж аавууд бие дээр нь юм туураагүй гээд тайван ханддаг.

Өндөр, огцом халуурах, удаан хугацаагаар халуурах, толгой өвдөх, хүүхэд цочир уйлах, тасралтгүй бөөлжих, гэдсээр өвдөх, гэрэлд цочрох нь энэ халдварын илрэх шинж тэмдгүүд юм.  Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хурдан хандвал хүүхдийг аварч болно.

Манай улсад хамгийн сүүлд 2019 онд энэ халдварыг бүртгэсэн. 5-6 жилийн дараа халдвар дахидаг онцлогтой. Ээж аавууд эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг байнга авч байхыг зөвлөе” гэв.

Нийтэлсэн: О.Ундармаа

Н.Сувдмаа: Ээж аавууд хүүхдээ сайн анхаарч, шинж тэмдгийг тандаж байгаарай  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй