Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-09-17 12:24:31

Уншигчдадаа есдүгээр сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.   

 

“Өдрийн сонин-ы энэ өдрийн дугаараас “Австрид хувийн өмч эзэмших эрхтэй ганц монгол айл байгаа нь манайх”, “Ц.Оюундарь: Фракц бүрээс нэг сайдыг татах хэрэгтэй гэх хүн ч байна”, “Төрийн нарийн бичгийн даргын холбогдсон тендерийн асуудлыг АТГ шалгаагүй гэв”, “Монгол Улс тагнах, чагнах программыг худалдан авчээ”, “Илбийн ертөнцийн нууц”-ыг унших боломжтой.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Зүрх бүхэн цохилох ёстой”, “О.Бурмаа: 2016 оны олимпийн дараа нэг юм бодно оо”, “Эхлээд тэнцвэрээ ол, дараа нь үсэр”, “Д.Жаргалсайхан: Аж үйлдвэрлэлийн яам байгуулах хэрэгтэй”, “Нэг доллар 109 иентэй тэнцэх үү”, “Урсгал засвар хийдэггүй, 60 жилийн настай зам тавьж байна” мэдээ, нийтлэл, ярилцлагыг уншаарай.  

“Монголын үнэн” сонинд “Ц.Мөнхбаяр нарыг суллах хүсэлтийг Ерөнхийлөгчид гардууллаа”, “Ажиа гэгээнтэнд “Алтан гадас” одон хүртээв”, “Сэхээнд орсон Улаанбаатарын шийдэл шинэ хот”, “Г.Шижирболд: Пусаны олон улсын хөгжимчдийн наадамд урилгаар дуулна”, “Дуучин Б.Сарантуяа морьдоо эргэжээ” мэдээ мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Далайд гарах хамгийн ойрхон боомт Тяньжин, хол нь Инкоу”, “Эрх чөлөөний цамхагаасаа эрх дураараа мөнгө хүүлэгчид”, “Зөвлөхүүдийг цөөлье”, “Г.Наранбат: Манай залуу тамирчид мэргэжлийн сумод хүч үзэх бүрэн боломжтой” гарчиг бүхий ярилцлага, нийтлэлийг уншиж болно.  

“Улс төрийн тойм” сонинд “Тэрбумын зарлагатай, 13 саяын орлоготой монгол менежмент”, “Ах, дүүсийн мөнгө хүүлэх ухаан”, “АН-ын анхаарлын ба асуултын тэмдэг”, “Амныхаа зоргоор цуурахсан” нийтлэл, мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Монголын жараахай Хятадын аварга загастай өрсөлдөнө гэж үү?”, “С.Арслан: Төмрийн нөөцтэй улс л хөгжиж баяждаг”, “А.Батсайхан: Хилчин хүнд “хил тайван” гэсэн ойлголт байдаггүй”, “Урцанд амьдардаг эртний хүмүүс даардаггүй байсан уу?” нийтлэл, ярилцлагыг уншаарай.  

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй