Шууд Chart

Мяньмар Улсын ХЭҮК-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

2014-09-17 12:39:51

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгаар 2014 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Мяньмар Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Вин Мра, гишүүн Няан Зав, Тань Нвэ, Ньюнт Свэ, Тин Няо болон Раул Валленбергийн Хүрээлэнгийн ажилтнууд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож байна.
Зочид айлчлалын эхний өдөр ХЭҮК-т зочилж, Жендэрийн Үндэсний Хороо, УИХ дахь Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймгийг зорилоо.
Тус аймгийн төвд ХЭҮК-ын Ажлын хэсэг 2014 оны 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр зохион байгуулж буй төрийн албан хаагчдад зориулсан сургалт, хүний эрхийн хяналт шалгалт, дүн шинжилгээ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц арга хэмжээтэй биечлэн танилцаж туршлага судлаж байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Мяньмар Улсын ХЭҮК-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй