Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийсэн судалгааны тайланг сонслоо

2025-04-02 09:24:46
Error loading player: No playable sources found

Улсын Их Хурлын даргын 91 дүгээр захирамжаар байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр боллоо.

Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, С.Лүндэг, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Б.Батбаатар нар оролцлоо.

Хурлын эхэнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гаргасан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, эрх зүйн орчинтой холбоотой судалгааг хуульч, зөвлөх П.Эрхэмбаяр танилцуулав. Энэ талаар гишүүд санал солилцож, асуудлын хүрээнд харилцан зөвлөлдлөө.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тодотгов. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ардчиллыг бэхжүүлэх суурь асуудалд илүү анхаарч, эрсэдлийг тооцоолох нь чухал гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хэвлэл мэдээллийн салбар өөрийн гэсэн зохицуулалт байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад үүнийг төр хийж байгаа талаарх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл авах үйл ажиллагааг илүү нээлттэй болгох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгээс хуулийн үзэл баримтлал дээр илүү төвлөрөн асуудлыг тал талаас нь шинжлэн судалж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 


Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийсэн судалгааны тайланг сонслоо  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй