Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт ОХУ-тай хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй. Харин ч үргэлжлүүлсэн хэвээр байгааг албан ёсоор мэдэгджээ. 2013 онд Финляндын "Fennovoima" Оросын "Русатом Оверсиз" компани тус улсад "Ханхикиви-1" цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгнө. 2024 онд ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн "Росатом” корпораци эзэмшинэ.
Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан. Финляндын Ерөнхий сайд хэлэхдээ "Цөмийн цахилгаан станц барих төсөл бол улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой тул олон улсын маргаантай байгаа асуудалтай хутгах хэрэггүй" гэж мэдэгдсэн байна. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлагдсан байсан гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү улс төртэй үндэсний эрх ашгийг хутгах хэрэггүй гэж мэдэгджээ.
Цөмийн станц барина | ||
Үзсэн: 1481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.