Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-04-11 12:58:07
Error loading player: No playable sources found

2025 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байна.

Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд Халх голын сав нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-2 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 12-ноос дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ. 11.16-нд сэрүүхэн байна


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв   
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй