Шууд Chart

Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг АТГ-т шилжүүлжээ

2013-07-31 10:17:52

Их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр шалгагдаж буй Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг АТГ-т шилжүүлэн шалгахаар боллоо.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилснаар тэднийг албан ёсоор шалгаж эхэлсэн билээ.
 
Шалгалтаар  тэд салбартаа шинэ технологи нэвтрүүлэх, мөн бусад тендер зэргээс өөрийн хамаатан садантайгаа хуйвалдан төсвийн мөнгөнөөс олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул АТГ-т шилжүүлэхээр болжээ.
 
Одоогийн байдлаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргасан байна. Харин  Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг  цагдан хорьсон хэвээр байгаа аж.
 
Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн  тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг АТГ-т шилжүүлжээ  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-13 02:01
fizda
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-13 02:01
fizda

Бидэнтэй нэгдээрэй