Шууд Chart

Самартай гоймон

2013-07-31 10:26:06

Бид Aзи хүмүүсийн дуртай самарлаг гоймонтой хоолыг 15 минутын дотор бэлдэн оройн зоог барих жорыг орууллаа. Та өөрийн хэрэглэдэг гоймонгоо ашиглаарай.

 
·         230 гр шпагетти гоймонг уутан дээрх зааврын дагуу чанаж бэлднэ. Гоймон чанасан уснаас тал аягыг авч үлдээд, гоймонгоо шүүлтүүрт шүүнэ.
·         Авч үлдсэн шингэндээ 5 том халбага органик кремлэг самрын тос, 3 том халбага цагаан будааны цуу, 1 том халбага натри багатай шар буурцгийн сүмс, тал аяга жижиглэж хэрчсэн ногоон сонгино холиод хутгагчаар хутгаад гоймон дээрээ нэмж холино.
·         Таваглаж, жижиглэж хуваасан ногоон сонгиноор бүрээрэй. Нийт дөрвөн хүний орцтой самартай гоймон нь нэг орцондоо 9гр эслэг агуулдаг байна.
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Самартай гоймон  
Үзсэн: 2963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй