Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Эх оронч дарханчууд” нөлөөллийн аяны хүрээнд 1154 эрэгтэй сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

2025-04-15 13:41:43
Error loading player: No playable sources found

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй “Эх оронч Дарханчууд” нөлөөллийн аяны III шатны арга хэмжээний хүрээнд ЭМГ-аас 17-18 насны эрэгтэй сурагчдыгурьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлжээ.

Энэхүү арга хэмжээ нь аймгийн ерөнхий боловсролын сургууль, коллежийн нийт 1154 сурагчийг хамарч байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийн байдлыг эрт үед илрүүлэн, ирээдүйд үүсч болзошгүй эрсдлээс урдчилан хамгаалах, эрүүл мэнддээ анхаарахад оршино.

Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.

  • Хэвлийн хэт авиан оношилгоо
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Нүдний үзлэг
  • Арьс харшлын үзлэг
  • Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
  • Биеийн жингийн индекс тодорхойлох
  • Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ

Эрүүл мэндийн үзлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-наас  тавдугаар сарын 1 хүртэл зохион байгуулагдана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Эх оронч дарханчууд” нөлөөллийн аяны хүрээнд 1154 эрэгтэй сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй