
Error loading player: No playable sources found
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа.
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт, мэдээллийг цахимаар зохион байгуулав.
Авлигын эсрэг хуульд зааснаар олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах хүрээнд төрийн албан хаагчдад авлигын эсрэг цахим болон танхимын сургалтыг цахимаар тасралтгүй зохион байгуулж байна.
Хэрэв танай байгууллага энэхүү сургалтад хамрагдахыг хүсвэл https://iaac.mn/training холбоосоор нэвтэрч хүсэлтээ илгээх боломжтой.
АТГ: Завхан аймгийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулав | ||
Үзсэн: 317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.