Apple-ийн iPhone болон iPad-ийн хэрэглэгчид хамгийн сүүлийн програмын шинэчлэлийг суулгахтай холбоотой гарсан хүндрэлд бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээ сайтуудад илэрхийлсэн байна. Тухайлбал Apple-ийн гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS8-ийг суулгах зайг гаргахын тулд олон ч хэрэглэгч зураг, бичлэгүүдээ устгах шаардлагатай болжээ. Учир нь тус үйлдлийн системийг суулгахын тулд 5.8 гигабайтын багтаамж шаардлагатай аж.
Гэхдээ iOS-ийн шинэчлэлийг суулгахад хүндрэл тохиолдож байгаа нь анх удаагийнх биш юм. 2012 онд iOS6-ийн шинэчлэлийг суулгахаас үүдэн зарим хэрэглэгчдийн аппликейшн, харин 2013 онд iOS7-г суулгах явцад хэрэглэгчдийн гэрэл зураг, текст мессеж устсан тохиолдлууд гарч байжээ. BBC-ийн мэдээлснээр хамгийн сүүлд гаргасан iOS8 нь их хэмжээний багтаамж шаардахаас гадна Apple-ийн HealthKit үйлчилгээтэй хослон ажилладаг аппликейшнүүдийг багтаагаагүй юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Apple-ийн iOS-ийн шинэчлэл хэрэглэгчдийг бухимдуулав | ||
Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.