Шууд Chart

ОХУ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянах хяналтаа чангатгана

2014-09-19 09:07:15

ОХУ-д гадаадынхан хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмшихийг хориглох хуулийн төслийг удахгүй парламентаар хэлэлцэх гэж байна гэж BBC мэдээллээ. Хуулийн төсөл батлагдвал Оросын аливаа хэвлэл мэдээллийн байгууллагад эзэмших хувь хэмжээ гадаадынхны хувьд дээд тал нь 20% болох юм байна. Харин Итар-Тасс агентлагийн мэдээлснээр хуулийн төслийг энэ сарын 23-нд Төрийн Думаар хэлэлцэх бөгөөд батлагдах магадлал өндөр байгааг хөндлөнгийн ажиглагчид онцолж байгаа юм.

Хойд хөршийн гол телевиз, сонингууд төрийн эзэмшилд, мөн олигархуудын мэдэлд байдаг аж. Гэвч В.Путины ойрын хүмүүсийн нэг болох Сергей Железнякийн хэлснээр ОХУ өөрийнх нь эсрэг эхлүүлсэн мэдээллийн дайнтай нүүр тулаад байгаа юм байна.
BBC-ийн мэдээлснээр Wall Street Journal, Financial Times болон Финляндын Sanoma групп Vedomosti-г хамтран эзэмшдэг бөгөөд эзэмшлийн хувь хэмжээ нь ижил ажээ.  Харин Bild болон Die Welt-ийг эзэмшдэг Германы Axel Springer компани Forbes бизнесийн сэтгүүлийн Орос хувилбарыг эрхлэн гаргадаг юм байна.
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

ОХУ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянах хяналтаа чангатгана  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй