Сүүлийн жилүүдэд илүү нээлттэй бодлого баримталж, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаад байгаа Мьянмарт Лэхвей хэмээх боксын уламжлалт төрөл эрт үеэс үүсч хөгжжээ. Олон арван жилийн турш дэлхий дахинд огт мэддэггүй байсан энэхүү спортоор хичээллэгсдийн тоо ч нэмэгдэж, дотооддоо төдийгүй олон улсад танигдаж эхэлж байна. Өнгөрсөн наймдугаар сард Сингапурын "Woodlands Sports Hall" Лэхвейн тэмцээнийг зохион байгуулсан бол Бангкокт болсон ижил төстэй арга хэмжээнүүд уг спортын шинэ эрин үеийг эхлүүлэхэд түлхэц болж чадсан талаар CNN мэдээлэв.
Лэхвей нь хөрш Тайландын Мутай бокстой зарим талаараа төстэй ч ялгаатай талууд цөөнгүй байдаг байна. Мутай боксчид голдуу өшиглөх, өвдгөөрөө цохих байдлаар довтолдог бол Лэхвейгээр хичээллэгсэд өшиглөхөөсөө илүүтэйгээр нударгаа ашиглан ширүүн тулалддаг. Бээлий хэрэглэдэггүй тэд өрсөлдөгчөө нокаутанд оруулах нь ч хурдан байдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Азийн зодооны урлагийн шинэ сенсаци – Мьянмар бокс | ||
Үзсэн: 2277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.