Засгийн газрын ээлжит хуралдаан пүрэв гарагт болж 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдэрлэлээ. Тэдгээрээс Монгол Улсын ачаа тээврийн голыг нугалдаг төмөр замын салбартай холбоотой шийдвэр анхаарал татаж байна. 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг. БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, энэ нь тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэдгийг онцложээ.
Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
УБТЗ-ын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна | ||
Үзсэн: 2205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.