Массачусетсийн Технологийн Их Сургууль буюу MIT дэлхийн шилдэг их сургуулиар тодорлоо. Шинжлэх ухаан, технологийн салбар дахь судалгаагаараа алдартай тус сургууль ийнхүү гурав дахь жилдээ "QS World University Rankings"-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин "Imperial College London" болон Кэмбрижийн Их сургууль тус бүр хоёрдугаарт жагсаж, тэдгээрийн араас Харвардын Их сургууль бичигдсэн байна. Тэгвэл тавдугаарт Их Британийн "University College London" болон Оксфордын Их сургууль оржээ. Гэхдээ шилдэг 20 их сургуулийн 11 нь АНУ-ын сургуулиуд байгаа юм.
BBC-ийн мэдээлснээр энэ мэт шалгаруулалт нь их сургуулиудын нэр хүнд, имижийн хувьд салшгүй нэг хэсэг болсон бөгөөд судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалт татаж, чадварлаг боловсон хүчин авахын зэрэгцээ олон оюутан элсүүлэхэд түлхэц болдог байна.
"QS World University Rankings": 2014 оны дэлхийн шилдэг 20 их сургуулийн жагсаалт:
1. Massachusetts Institute of Technology (MIT)
2. Imperial College London (joint 2nd)
2. University of Cambridge (joint 2nd)
4. Harvard University
5. University College London (joint 5th)
5. University of Oxford (joint 5th)
7. Stanford University
8. California Institute of Technology (Caltech)
9. Princeton
10. Yale
11. University of Chicago
12. ETH Zurich
13. University of Pennsylvania
14. Columbia University (joint 14th)
14. Johns Hopkins University (joint 14th)
16. King's College London
17. University of Edinburgh (joint 17th)
17. Ecole Polytechnique Federale de Lausanne (joint 17th)
19. Cornell University
20. University of Toronto
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг MIT тэргүүлэв | ||
Үзсэн: 3215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.