Монголын нийтийн дууны урлагт залуусын урсгал аль хэдийнээ ороод иржээ. Мэдээж урлагийн хамгийн том шалгуур бол ард түмэн бид өөрсдөө байдаг билээ.
Бидний аялах дуртай “Чамгүй л болохоор...”, “Хайрын шувуу”, “Аав, Алтай хоёр”, "Хайрыг минь хайрлаач” гэх зэрэг олон сайхан уянгын дуунуудаараа сонсогчдын талархлыг хүлээсэн дуучин маань ирэх аравдугаар сарын долооны 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Чамгүй л болохоор...” тоглолтоороо та бүхэнтэйгээ учран золгох гэж байна.
Энэхүү тоглолтод МУГЖ Б.Батбаяр, Н.Төмөрхуяг, Х.Болормаа, МУСТА Б.Бямбажав, Б.Энхбат, S4 хамтлаг, БЦДБЭЧуулгын бүжигчид, залуу уран бүтээлчид оролцох юм.
Чамгүй л болохоор
Минжит булган миний нутаг эзгүйрэх шиг
Чамгүй л болохоор
Аав, Алтай хоёр минь холын хол санагдах шиг
Чамгүй л болохоор
Миний бурхан эжий холын сураг анирдах шиг
Чамгүй л болохоор
Хайр хайрын шувууд минь нуураа орхин нисэх шиг
Чамгүй л болохоор ...
“Чамгүй л болохоор...” тоглолт ирэх сард болно | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.