Өглөөний унд өндөгний бенедикт, 2ш хагалж чанасан өндөг, 2 том халбага тослоггүй тараг, Халбаганы дөрөвний нэг хэмжээтэй хатаасан гоньд, Халбаганы дөрөвний нэг хэмжээтэй нимбэгний шүүс, нэг мөчир шинэхэн гоньд, нэг бүхэл үрийн англи маффин, нэг жижиг алим
Нийт 353 калори, өглөөний цайнд өндөг иддэг хүмүүс дан гурилан бүтээгдэхүүн иддэг хүмүүсээс илүү цатгалан мэдрэмжтэй байж, дараагийн 36 цагийн туршид илүү бага калоритай хүнс хэрэглэдэг болох нь тодорхойлогджээ.
Завсрын зууш
2 ш киви жимс, аяганы гуравны нэг хэмжээтэй тослоггүй ванильтай шар буурцгийн сүү, нэг том халбага зөгийн бал, 230 гр хандалсан ногоон цай
Нийт 173 калори. Киви жимсээ шар буурцгийн сүү, зөгийн балтай хольж блендэрт холино. Ногоон цайгаа нэмж, сайтар хутгана. Тослоггүй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь жингээ хасахад тустай болохыг судалгаагаар тогтоожээ. Шар буурцгийн сүү нь адил үйлчилгээтэй. Мөн бяцхан судалгаагаар өдөрт тослоггүй үнээний сүү уудаг эмэгтэйчүүдтэй өдөрт 3 аяга шар буурцгий сүү уудаг эмэгтэйчүүд адилхан жин хаясан нь нотлогджээ.
Өдрийн хоол
Чипс, салсатай хар шошны шөл
Нэг аяга органик хар шошны ногоотой шөл (натри багатай), хоёр том халбага тослоггүй грек тараг, нэг том халбага үрсэн чеддар бяслаг, 30 гр чили ногоон нимбэгний тортилла чипс, гурван том халбага салса
Нийт 288 калори эдгээр чипс нь нэг удаагаа 2 гр эслэг, 2 гр уураг, 3 гр тослог агуулдаг.
Завсрын зууш
Аяганы дөрөвний нэг хэмжээтэй тослог багатай рикотта бяслаг, нэг халбага зөгийн бал, нэг шанцтай грахам пэчэнь, нэг жижиг амтат тоор
Нийт 222 калори. Нектарин буюу амтат тоор жимс нь С амин дэмээр баялаг байдаг ба С амин дэм таны биеийн өөхийг задлах чадамжийг өсгөдөг нь нотлогдсон.
Оройн хоол
Салад болон сам хорхойтой паста
Аяганы тал хэмжээтэй чанаж шүүсэн риготани гоймон, 85 гр чанасан сам хорхой, аяганы тал хэмжээтэй хатаасан улаан лооль, усанд зайлж нухаш болгосон, гурван хар чидун жимс, том халбаганы тал хэмжээтэй хушны самар, хоёр халбага үрсэн пармежан бяслаг
Салат: Нэг аяга салатны навчин байцаа, аяганы дөрөвний нэг хэмжээтэй жижиглэж хэрчсэн улаан лооль, аяганы тал хэмжээтэй хэрчсэн өргөст хэмх, том халбага бальзамик цуу
Гоймонгоо сам хорхой, улаан лооль, чидун жимс, хушны самартайгаа холиод, пармежан бяслагаар бүрж салатны хамт таваглаарай.
Нийт 465 калори. Хушны самар нь илүү цатгалан мэдрэмж төрүүлдэг ба хоол идэх дуршлыг бууруулдаг байна.
Бэлхүүсээ нарийсгах өдөр | ||
Үзсэн: 3994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.