“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас Магадлан Итгэмжлэгдсэн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудад “Эрүүл зан үйл-21”, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар сургалт зохион байгуулав.
Сургалтад Эрүүл мэндийн газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Бадамцэцэг “Архи, тамхи, согтууруулах ундаанаас татгалзах”, “Ирээдүйн босго төв”-ийн зөвлөх эмч Б.Энхжаргал “Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих”, “ДОХ/БЗДХ-аас сэргийлэх”, Хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Биндэрьяа “Хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, ”Стресс”, Чийрэгжилт, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнх-Од нар “Идэвхитэй дасгал хөдөлгөөн” сэдвүүдээр тус тус хичээл заалаа.
“Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар сургалт зохион байгуулав | ||
Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.