Нийслэлийн Засаг даргын 2014 оны 634 дугаар захирамж Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газрын ажилтан албан хаагчид баруун чиглэлийн хот хоорондын замуудад хөдөлгөөнт эргүүлт шалгалт хийжээ. Шалгалтаар Хөвсгөл, Ховд аймгаас зорчигч тээвэрлэсэн автобуснаас тарваганы нойтон мах, тулам илрүүлж “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-д шинжилгээнд хамруулж зөрчил гаргасан иргэдэд холбогдох хуулийн хүрээнд торгуулийн арга хэмжээ авлаа.
Хот хоорондын автобусанд тарваганы мах тээвэрлэж явжээ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.